Mebel Pro

Mebel Pro — гарын авлага

Дизайнер, үйлдвэрийн ажилтанд. SketchUp дээр зурсан тавилгаас CNC програм, хөрөөний жагсаалт, QR шошго, түүвэрлэлт, үнийн санал гаргах. Цэс бүр SketchUp-ийн Extensions → Mebel Pro дотор байна.

1Суулгах

Mebel Pro хоёр хэсэгтэй: SketchUp-ийн extension (цэс, цонх, 3D зураг) ба бүх тооцоог хийдэг Mebel Pro core. Core-ийг extension өөрөө асаана — терминал нээх шаардлагагүй. Хоёулаа, Node.js-тэй хамт нэг zip файлд байна.

  1. SketchUp 2023 буюу түүнээс шинэ хувилбар (Windows) хэрэгтэй. SketchUp-аа хаана.
  2. Mebel Pro-г татаж (zip) задлаад, доторх Install.cmd дээр давхар дарна. Windows "Windows protected your PC" гэвэл More info → Run anyway. Админы эрх, Node.js суулгах шаардлагагүй.
  3. SketchUp-аа нээнэ: Extensions → Mebel Pro цэс ба Mebel Pro багажны мөр гарна. Програм %LOCALAPPDATA%\MebelPro-д суугдсан; extension түүнийгээ өөрөө олно.
  4. Шинэ хувилбар: шинэ zip-ийн Install.cmd-ийг дахин ажиллуулна — материал, үнэ, хэрэглэгч зэрэг компанийн өгөгдөл хэвээр үлдэнэ.
  5. Анхны тохиргоо: Үнийн тохиргоо-д компанийн нэр, тариф (анхандаа 0), Материалын сан-д хавтан, тоноглолын үнэ. Үнэ оруулаагүй материалыг үнийн санал өөрөө сануулна.
Бүх зүйл зөв суусан эсэхийг Тохиргоо → Өөрийгөө шалгах хэдхэн минутад шалгана: модуль бүр, засвар, гал тогоо, үнэ, түүвэрлэлт, экспорт. Тайлан %TEMP%\mebelpro-selftest.txt-д хадгалагдана; зураг тань өөрчлөгдөхгүй.

2Идэвхжүүлэх

Лицензгүйгээр Mebel Pro-гийн командууд ажиллахгүй — анх дарахад лицензийн цонх нээгдэнэ. Тэнд хоёр сонголт бий:

  1. Хэрэглэгч → Лиценз (эсвэл хөтчөөр Хэрэглэгчид → Лиценз).
  2. Mebel Pro-оос авсан идэвхжүүлэх код-ыг (ABCDE-FGH23 хэлбэртэй) бичээд Идэвхжүүлэх. Лиценз интернэтээр шууд орно — файл хуулах шаардлагагүй.

Суудал = зураг зурдаг хүн (эзэмшигч, админ, дизайнер). Үйлдвэрийн ажилтны эрх үнэгүй. Хугацаа дуусаад 14 хоногийн дараа зөвхөн экспорт, харилцагчийн үнийн санал, AI хаагдана — зураг, өгөгдөл тань хэзээ ч алга болохгүй.

3Хэрэглэгч, эрх

ЭрхЮу хийж чадах
ЭзэмшигчБүгд: хэрэглэгч нэмэх, лиценз, үйлдвэрлэлийн дүрэм, үнэ
АдминХэрэглэгч нэмэх, лиценз, тохиргоо
ДизайнерЗурах, экспорт, үнийн санал; эзэмшигч зөвшөөрвөл материалын сан, үнэ засна
ҮйлдвэрЭкспорт, шошго, түүвэрлэлт харах; үнэ харахгүй

Хэрэглэгч нэмэх: Хэрэглэгч → Хэрэглэгчид (админ). Нууц үг 5 удаа буруу бичвэл түр түгжигдэнэ.

4Модуль зурах

Модуль нэмэх → Шкаф / Дээд шүүгээ / Доод шүүгээ — нэг цонхонд хэмжээ, хэсэг, тавиур, хаалгаа сонгоход зураг шууд шинэчлэгдэнэ. Дараа нь засах: модулиа сонгоод Сонгосон модулийг засах (эсвэл баруун товч).

Багажны мөр ба хурдан цэс. "Mebel Pro" багажны мөрөнд байнга хэрэглэдэг 9 товч бий: шкаф, дээд, доод шүүгээ, засах, гал тогоо, эгнээ, үнийн санал, түүвэрлэлт, экспорт. Сүүлийн товч Хурдан цэс — дугуй цонхонд том товчлуурууд; 1–9 тоогоор сонгоно, Esc хаана. Түүнд товчлуур оноох: Window → Preferences → Shortcuts → "Хурдан цэс" гэж хайгаад товч (жишээ нь Q) өгнө.
ТохиргооТайлбар
ХэмжээӨргөн × өндөр × гүн, мм. Хэмжээ стандартаас гарвал цонх шалтгааныг хэлнэ.
ХэсгүүдШкафыг босоо хуваалтаар хэсэгт хуваана; хэсэг бүрт тавиурын тоо, хаалга.
ТавиурТогтмол (3-in-1) эсвэл чөлөөт (тулгуурын Ø5 нүх) — "Т/Ч" эсвэл тавиур бүрээр "ЧТТЧ".
ХаалгаНэг, хос, дээш нээгдэх, шилэн (хөнгөн цагаан хүрээ, гаднаас захиална).
Доод шүүгээХаалга эсвэл Temax шургуулга 1–4; Gola далд бариул.
Арын хавтанНимгэн (ховилд) эсвэл 18 мм (тавиур холбосон).
LED ховилОрой, ёроол, тавиур, хажуу — ховил CNC-д, LED-ийн метр үнэд автоматаар.
45° буланИл буланг 45°-аар (Lamello) уулзуулна.
Дугуй, матааДугуй төгсгөлтэй шүүгээ (R36/R60), матаа хавтан.

Нугас, тулгуур, холбогчийн нүх бүр компанийн дүрмээр (System 32) өөрөө байрлана — гараар зурахгүй. Зурагт байгаа ч үйлдвэрлэхгүй зүйлийг (техник, худалдаж авсан тавилга) Задаргаанаас хасах / буцаах.

5Гал тогоо, AI

6Өшиглүүр, шанаа

Эгнээн дэх модулиудаа сонгоод Гал тогоо → Эгнээ: өшиглүүр, шанаа. Үргэлжилсэн өшиглүүр ба ил төгсгөлийн шанаа (өнгөт хавтан) автоматаар зурагдаж, зүсэлт, үнэд орно.

7Гараар зурсан тавилга

8Экспорт: CNC, хөрөө, шошго

Захиалга экспортлох (CNC, зүсэлт, шошго) — модуль сонгосон бол зөвхөн тэдгээр, үгүй бол бүгд. Хавтас сонгоход:

ФайлХэнд, юунд
rehanxiufile/*.xmlKDT CNC машин: хэсэг бүрт програм (ар нүүрэнд …K.xml)
dxf/*.dxfБусад CNC (Biesse, Homag, SCM, CAM): давхаргын нэр нь нүхний диаметр, гүн
hanxiufile/*.xlsХөрөө: материал бүрийн зүсэлтийн жагсаалт
labels.htmlQR шошго — шошгоны принтерээр хэвлэж хэсэг бүрт наана (кромкийн тэмдэгтэй)
nesting.htmlТүүвэрлэлтийн зураг: хавтан бүр дээр хэсгүүд
tem.html / .csvМатериалын захиалга: хавтан, кромк, тоноглол, үнэ
glass-doors.htmlШилэн хаалганы захиалга нийлүүлэгчид
cutlist.csvБүх хэсгийн жагсаалт (Excel-д нээнэ)
Шошго хэвлэх: labels.html-г Chrome-оор нээж Хэвлэх → шошгоны принтер, цаас 60×40 мм (компанийн тохиргоогоор). Шошго бүр нэг хуудас.

9Түүвэрлэлт

Түүвэрлэлт харах — материал бүрийн хуудасны тоо, шахалтын хувь, хаягдал, дахин ашиглах үлдэгдэл. Хавтангийн хэмжээ, хөрөөний ам, ирмэгийн тайралтыг компани тохируулна.

10Үнийн санал

  1. Үнийн санал — модулиуд өрөө (бүлэг) болж орно: "Том өрөөний гал тогоо" гэх мэт.
  2. Бүлэг бүрт үнийн задаргаа: тариф (гал тогоо уртаар, шкаф м²-аар), өндрийн нэмэгдэл, өнгөт хавтангийн зөрүү, LED, тоноглол. Үнэ дутуу материал байвал тэнд нь оруулж хадгална.
  3. Өртөг ба ашиг зөвхөн танд харагдана. Харилцагчийн санал — өртөггүй, хэвлэх эсвэл PDF.

11Компанийн тохиргоо

ХуудасЮуг тохируулна
Материалын санХавтан (код, зузаан, формат, өнгө, үнэ), кромк, тоноглол; дэлгүүрийн холбоосоос үнэ татах
Үнийн тохиргооТариф, өндрийн нэмэгдэл, хийцлэл, бэлдэц, компанийн мэдээлэл, нөхцөл
Үйлдвэрлэлийн дүрэмХолбогч, нугас, тулгуур, ховил, хаалганы зай, гал тогооны хэмжээ — жишээн дээр шууд харуулна

Өөр компьютерт шилжүүлэх: Тохиргоо → Компанийн өгөгдөл экспортлох → нэг файл → шинэ компьютерт импортлох.

12Лиценз сунгах

Хэрэглэгч → Лиценз → Сунгах — хугацаа (1, 3, 6, 12 сар), суудлын тоог сонгоход QPay QR гарна. Банкны аппаар уншуулж төлөхөд лиценз хэдхэн секундэд өөрөө сунгагдана. Бэлнээр эсвэл шилжүүлгээр төлсөн бол Mebel Pro сунгаж өгөөд Серверээс шалгах дарна.

13Цехэд утсаар шошго уншуулах

Хэсгийн шошгоны QR-ийг утсаар уншуулахад тэр хэсэг аль шүүгээнийх, хаана суух, шүүгээг ямар дарааллаар угсрах нь 3D-ээр гарна. Апп суулгах шаардлагагүй — утасны хөтчөөр ажиллана.

  1. Утас холбох (нэг удаа): Хэрэглэгч → Хэрэглэгчид (админ) → Утсаар шошго уншуулах → Утас холбох. Гарсан QR-ийг утасны энгийн камераар уншуулахад цехийн хуудас нээгдэнэ. Хөтчийн цэснээс "Нүүр дэлгэцэнд нэмэх" дарвал апп шиг нээгдэнэ.
  2. Захиалга экспортлоход угсралтын заавар нь утсанд автоматаар илгээгдэнэ (интернэттэй үед). Үйлчлүүлэгчийн нэр, утас илгээгдэхгүй — зөвхөн хэсгүүд, хэмжээ, угсрах алхам.
  3. Уншуулах: утсан дээр Уншуулах → шошгоны QR-ийг хүрээнд оруулна. Хэсгийн нэр, хэмжээ, материал, кромк аль ирмэгт, ямар холбогч суулгах; доор нь шүүгээ 3D-ээр, энэ хэсэг улбар шараар. Өмнөх / Дараах-аар угсралтын алхмуудыг дагана.
Шошгоны QR нь хэвээрээ хэсгийн дугаар — CNC машин урьдын адил уншина. Утас алдагдсан, ажилтан гарсан бол Шинэ холбоос дарахад хуучин бүх утас салгагдана; үлдсэн утсаа дахин холбоно.

14Асуудал гарвал

Тусламж хэрэгтэй бол холбогдох маягт-аар бичээрэй — монгол хэлээр туслана.